НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- www.surgalt.macc.mn нь “Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо” ТББ-ийн сургалтын албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү журам нь сургалтын үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- Суралцагч тус сайтад бүртгүүлэх, сургалт авахаас өмнө энэхүү “Үйлчилгээний нөхцөл”-д тусгагдсан зүйл, заалт бүрийг сайтар уншиж танилцан, хүлээн зөвшөөрcөний үндсэн дээр уг сайтад бүртгүүлэх бөгөөд Суралцагч сайтад бүртгүүлснээр энэхүү нөхцөл болон түүнд тусгагдсан заалтуудыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
- Энэхүү журмын хэрэгжилтэнд “Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо” ТББ (цаашид Холбоо гэх) болон Суралцагч (цаашид Суралцагч гэх) хамтран хяналт тавина.
- Холбоо нь шаардлагатай тохиолдолд үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд уг өөрчлөлтүүд нь системд нийтлэгдсэнээс хойш хүчин төгөлдөр үйлчилнэ.
- Суралцагч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Холбооны зүгээс системийн агуулга, бүтэц, дизайн зэрэг бүхий л мэдээллийг тухай бүр өөрчлөлт оруулах, шинэчлэх эрхтэй.
- Системд нийтлэгдсэн бүхий л агуулгын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно. Системийн аливаа агуулгыг суралцагч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ буюу өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ нэмэгдүүлэх зэргээр ашиглах эрхтэй.
ХОЁР. СУРАЛЦАГЧИЙН БҮРТГЭЛ БОЛОН НУУЦЛАЛ
- Суралцагч сургалтанд хамрагдахын тулд эхлээд тус сайтад бүртгүүлж өөрийн аккаунтыг үүсгэнэ.
- Суралцагч тус сайтад бүртгүүлсний дараа өөрт тохирох сургалтыг сонгож улмаар сургалтын төлбөрөө төлснөөр хичээл үзэх эрхтэй болно.
- Суралцагч тус сайтад бүртгүүлсэн мэйл хаяг, утасны дугаар болон бусад мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцна.
- Суралцагчийн утас эсвэл мэйл хаягт өөрчлөлт орсон тохиолдолд сайтруу өөрийн аккаунтаар нэвтрэн “Профайл” хэсэгт зохих өөрчлөлтийг хийнэ.
- Холбоо нь www.surgalt.macc.mn сайтын суралцагч, гишүүдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг ханган ажиллана.
- Холбоо нь суралцагчийн хувийн мэдээллийг зөвхөн өөрийн үйлчилгээг үзүүлэх, үйлчилгээтэй холбоотой мэдээ мэдээлэл хүргүүлэх зорилгоор ашиглана.
ГУРАВ. ШААРДАГДАХ ХЭРЭГСЭЛҮҮД
- Суралцагч нь онлайн сургалтанд хамрагдахад шаардлагатай компьютер, чихэвч, гар утас, таблет зэрэг хэрэгслүүдийг өөртөө урьдчилан бүрдүүлж, 512 Kbps-аас багагүй хурдтай, тасалдалгүй интернетэд холбогдсон эдгээр хэрэгслүүдийн хэвийн ажиллагааг хангасан байх ёстой.
ДӨРӨВ. ТӨЛБӨР, ТӨЛБӨР ТӨЛӨЛТ
- Суралцагч сургалтын төлбөрөө төлснөөр хичээл үзэх эрх үүснэ.
- Суралцагч төлбөрөө МБГБХолбооны байранд биечлэн ирж бэлнээр эсвэл дансны дугаар авч дансаар төлж болно. Мэдээллийг 7000-3262, 9040-3262 дугаараар холбогдож эсвэл сайтын чатаар холбогдож авна.
- Суралцагч нэвтрэх нэр болон нууц үгийг мартсанаас болж сургалт авах боломжгүй байдал үүсвэл нэн даруй Холбоонд хандана.
ТАВ. БУСАД ЗҮЙЛ
- Вэб сайтын контент нь байгууллагын өмч тул хуулбарлан ашиглахыг хориглоно.
- Тус сайтад нэвтрэх нэр, нууц үгийг суралцагч өөрийн санамсаргүй үйлдлээс болж бусдад мэдэгдсэнээс болж үүсэх аливаа эрсдэлийг Холбоо хариуцахгүй.
- Суралцагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэгэн асуудал эсвэл тодруулга гарвал Холбооноос суралцагчийн утас эсвэл мэйл рүү холбогдож лавлагаа хийж болно.